ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН “САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, АНЭ-ийн дарга С.Оюунцэцэг, зөвлөх эмч нар, тасгийн эрхлэгч болон сумын Эрүүл мэндийн төвийн дарга эмч нар, ЭМГ-ын бодлогын мэргэжилтнүүд буюу нийт 70 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх тодорхой бодлого, хөтөлбөр, чиглэлүүдээр салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
ЭМГ-ын хэлтэс, төвийн дарга нар 2018 онд анхаарах асуудлыг чиглэл бүрээр танилцуулан илтгэл тавьж, “Сахилга, хариуцлага, ёс зүйг эрхэмлэе” уриа дэвшүүлэн ажиллахыг мэдэгдлээ. Мөн эрүүл мэндийн салбартай байнгын хамтын ажиллагаатай байдаг ЭМНДХ, МХГ, ГБХЗХГ-аас энэ оны хамтын ажиллагааны талаар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт 2018 оны төсвийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар салбарын удирдлагуудад мэдээлэл хийсэн нь чухал ач холбогдолтой мэдээлэл байлаа. Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна шинээр “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн хөтөлбөр болох “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөр, “Сувилагч” хөтөлбөр, “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх” аймгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын чиглэлээр дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, эрт илрүүлгийг 100% амжилттай зохион байгуулсан Архуст сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд ЭМГ-ын зүгээс тусгайлсан шагнал гардуулж, Эрүүл мэндийн төвийн дарга нь туршлагаа зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа.
Мөн 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлээрээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан Мөнгөнморьт, Цээл, Бүрэн сумдын Эрүүл мэндийн төвийн хамт олонд ЭМГ-аас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
|