+976 - 70273346,    70273705
ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ “ДАДЛАГАЖУУЛАХ УР ЧАДВАРЫН ӨРӨӨ” НЭЭГДЛЭЭ.

Төв аймаг 27 сумтай, үйлчлэх хүрээний хүн ам 94 мянга гаруй, 97 багтай, тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн ойрын цэг 17 километр, хамгийн хол хүрч үйлчлэх цэг нь 300 орчим километр байдаг. Өргөн уудам газар нутагт хүн ам тархаж байрласан, зам тээврийн хүндрэлтэй нөхцөлд амьдардаг хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх, газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор анх удаа орон нутагт Эрүүл мэндийн газрын дэргэд Дадлагажуулах ур чадварын өрөө”-г нээж, нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд АЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн ЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Энхзул, ЭМГ-ын удирдлагууд, үндэсний хэмжээний сургагч багш нар болон холбогдох бусад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэхүү сургалтын өрөө нь 8 нэр төрлийн, 6 сая төгрөгний эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, сургалтын гарын авлага, материалаар тоноглогдсон бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн чадавхижих гардан үйлдлийг тогтмол хийж хэвших бүрэн боломжтой болсон.

  

  

Цаашид батлагдсан хуваарийн дагуу Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн чадахвхижуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-27 14:03:48