СУМДЫН ЛАБОРАНТ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу АНЭ-ийн лабораторийн тасаг хамтран 3 дугаар сарын 22-23-нд Лаборант нарыг чадавхижуулах сургалтанд сумдын лаборант нар болон АНЭ-ийн лаборант нар нийт 40 хүн хамрагдлаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу 03.22-нд онолын сургалт, 03.23-нд дадлага сургалтыг баг болгон хувааж явуулсан. Сургалтын өмнөх болон дараах сорилыг авахад өмнөх сорилоор мэдлэг 57,5% байсан бол сургалтын дараах сорилоор 88,2% болж мэдлэг, ур чадвар дээшилсэн үр дүнтэй байна.
АНЭ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч Ч.Номин-Эрдэнэ лабораторийн тасгийн үйл ажиллагааны товч танилцуулга, “Сорьц тээвэрлэх журам (ЭМС-ын 2016 оны 10 сарын 21-ны А/93 дугаар тушаал), Эмнэлзүйн лабораторийн шинжилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс, шинжилгээнд бэлтгэх, сорьц цуглуулах, зөөвөрлөх,, сэдвүүдээр онолын мэдээлэл өглөө. Лабораторийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Должинсүрэн “Цусны дэлгэрэнгүй шинжилгээний хариуг дүгнэх”, ЦСС-ын төвийн эмч Б.Тунгалагтамир “Цусны бүлэг, хувийн тохироо, ЦЦБ-ний аюулгүй байдал” сэдвээр онолын мэдээлэл хийсэн. ЗДХ/ДОХ-ийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Уранчимэг “Бэлгийн замаар дамжих халварын оношилогоо, эмчилгээ”, лабораторийн тэргүүлэх зэрэгтэй, ахлах лаборант “Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоонд хэрэглэгдэх оношлуурын хэрэглэх заавар” сүрьеэгийн лаборант П.Нямаа “Цэрний сорьц цуглуулахад бэлтгэх, сорьцыг зөв цуглуулах, зөөвөрлөх” сэдвээр сургалт хийсэн.
Дадлаг сургалтаар АНЭ-ийн Цусны салбар төвд донорын цус цуглуулах гардан ажилбарыг сумдын лаборант нараар гардан хийлгэсэн. Лабораторийн тасагт 5 баг болгон хэсгийн ахлагч нараар ахлуулан биохими, гематологи, шээс, серологи, иммунологи, иммуногематологи, нян судлал хэсгүүдээр дадлага сургалтыг зохион байгуулсан.
|