 
      
	Өргөн уудам газар нутагт хүн ам тархаж байрласан, зам тээврийн хүндрэлтэй нөхцөлд амьдардаг хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй  газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор 3 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд багийн эмч, жолооч нарыг онол, дадлага хосолсон сургалтанд хамрууллаа. Сургалтыг Эрүүл мэндийн газрын “Дадлагажуулах ур чадварын өрөө”-нд зохион байгуулж нийт сум, өрхийн ЭМТ-ийн 70 гаруй эмч, жолооч нар хамрагдлаа.
	Сургалтаар:
	- 
		Насанд хүрэгчийн амьсгал, зүрх-судасны сэхээн амьдруулах арга хэмжээ,
- 
		Хүүхэд болон нярайн амьсгал, зүрх-судасны сэхээн амьдруулах арга хэмжээ /шинэ стандарт/,
- 
		Амьсгалын замын лавшруулсан тусламж,
- 
		Хүчилтөрөгч эмчилгээний зарчим,
- 
		AED аппараттай ажиллах дараалал, аюулгүй ажиллагаа,
- 
		Насанд хүрэгчийн амилуулах лавшруулсан тусламжийн алгоритм,
- 
		Яаралтай тусламжийн эмийн тунг тооцох,
- 
		Амьсгалын дээд зам гадны биетээр бөглөх үед үзүүлэх тусламж,
- 
		Үй олныг хамарсан ослын үед осолдогчдыг эрэмбэлэн ангилалт хийх  арга техник,
- 
		Гавал тархины гэмтлийн үед үзүүлэх тусламж,
- 
		Цээжний гэмтлийн үеийн оношлогоо яаралтай тусламж, Шарх цэгцлэх менежмент, ерөнхий зарчим,
- 
		Осголт, хөлдөлт, түлэгдсэн үед үзүүлэх тусламж,
- 
		Амь тэнсэж буй хүнд өвчтөн тээвэрлэх зарчим, үзүүлэх тусламжийг багтаасан онол дадлага, гардан үйлдэл хосолсон хэлбэрээр мэдлэг олгосон  чухал ач холбогдолтой сургалт боллоо.
	
	Сургалтын үр дүн:
	- 
		Анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд болон жолооч нарын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чадвар  дээшилсэн.
- 
		Эрсдлүүдийг зөв үнэлэх, хянах, тусламж үзүүлэх мэдлэг хандлага нэмэгдсэн.
- 
		Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах, түүнийг хэрэглэх арга техникт суралцлаа.