+976 - 70273346,    70273705
“ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

“Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал 2018.03.26-ны өдрийн 12:00-13:00 цагт аймгийн ЗДТГ-ын  сургалтын танхимд 100% ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж ажлын хэсгийн ахлагч НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг үг хэлж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ач холбогдлын талаар танилцууллаа.

Хурлын төлөвлөгөөний дагуу ЭМГ-ын НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж, санал солилцлоо.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Т.Гүрбазар танилцуулан, гишүүдээс санал авч, төлөвлөгөөг батлуулахаар боллоо.

“Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нэгдсэн мэдээллийн сан, програм хангамж” төслийн талаар санал солилцон, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулан, төслийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Гишүүд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг иргэдэд ээлтэй, хуулийн хүрээнд нууцлалыг чанд хадгалсан орчин бүрдүүлж ажиллах талаар санал оруулж байлаа.

Мөн Зуунмод суманд үзлэг, шинжилгээг нарийвчилсан хуваарь гарган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах зэрэг саналууд гарлаа.

Хэлэлцэх асуудлыг бүрэн хэлэлцэж, хурлын үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Шийдвэр:

  1. Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах товыг тогтоосон.
  2. Нууцлалыг хадгалах журам гарган баталгаажуулах
  3. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн, оношлуур урвалж бодисыг татан авч, сум, өрхийн ЭМТөвүүдэд хуваарилан хүргүүлэх
НИЙТЭЛСЭН: 2018-03-27 17:37:12