+976 - 70273346,    70273705
АЛТАНБУЛАГ СУМАНД ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Алтанбулаг суманд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийн нээлтийг хийж, Алтанбулаг сумын иргэдэд хөтөлбөрийн танилцуулга мэдээллийг өгч, 8 төрлийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг уриаллаа.

Өдөрлөгт оролцож буй иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, мэдээлэл сурталчилгааны материал тараасан. 23 иргэний даралт хэмжиж, Таннита аппаратаар 33 иргэний биеийн найрлага хэмжиж, зөвлөгөө өгсөн.

Мөн Алтанбулаг сумын цэцэрлэгийн 73 хүүхдүүдийг шүд, арьс харшил, мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шүдний цоорлоос сэргийлэх түрхлэг түрхэж өглөө.

НИЙТЭЛСЭН: 2018-04-04 12:07:14