"ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
"ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" үндэсний хөтөлбөрийн 2018 оны нээлтийн үйл ажиллагаа нийслэл, 21 аймаг 365 сумын хэмжээнд нэгэн зэрэг Зуунмод сумын Солонго цогцолборт зохион байгуулагдлаа. Энэ онд хөтөлбөрийн хүрээнд 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусын илрүүлэг, оношлогоо, эмчилгээнд хамруулах зорилттойгоор үйл ажиллагаа явагдана. Нээлтийн ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч. Сарангэрэл, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д. Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С. Мөнхтуяа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б. Оюунтуяа болон бусад эмч мэргэжилтгүүд оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд Сэргэлэн сумын ЭМТ –д автомашин, Батсүмбэр, Баян, Сүмбэр, Баянчандмань сумдуудын ЭМТ-д мотоцикл, аймгийн нэгдсэн эмнэлэгт элэгний В, С вирүсийн ачаалал тоолох аппарат, сумын ЭМТөвд бусад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
|