Сувилахуйн сургуулийн төгсөгчидтэй уулзах уулзалтад оролцлоо.
АШУҮИС-Сувилахуйн сургууль, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан " Сувилахуйн сургуулийн 2018 оны төгсөгчдийн ажил олгогчидтой уулзах уулзалт"-д 2018.04.03-ны өдөр Төв аймгийн ЭМГ очиж оролцлоо. Тус арга хэмжээнд нийслэлийн нийт 20 гаруй ажил олгогч байгууллага оролцсон бөгөөд 2018 онд Сувилахуйн сургуулийг 8 чиглэлээр 400 гаруй төгсөгч төгсөж байгаа бол сувилагчаар 215 төгсөгч төгсөж байна. Уг арга хэмжээний хүрээнд ажил олгогч нар өөрийн байгууллагын давуу талыг танилцуулж, өөрсдийн бэлтгэсэн тараах материалыг тарааж төгсөгчдийн асуултад хариулт өгөх байдлаар зохион байгуулагдаж амжилттай оролцлоо.
|