+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн мэдээгээр нийт 446 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 199, эмэгтэй 247 хүн байсан байна. Нийт үйлчлүүлэгчдийн 65 нь түргэн тусламж дуудсан, 381 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 7 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 91 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 252  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 96 хүнд тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан буцааж гаргасан  376, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 45, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 4, нас барсан 0,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 21 байна. Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 2, гуравдугаар төв эмнэлэгт 2, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 8, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, бусад эмнэлэгт 1 үйлчлүүлэгчийг тус тус шилжүүлж эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-18 16:49:10