СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/87 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМГазрын даргын А/18 тоот тушаалаар “Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” ЭМСалбарын төлөвлөгөө төсөв, удирдамж хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 хоногийн “Бүтээлч аян”-ы хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдэм шинжилгээ-Онол практикийн бага хурал”- 2 үе шаттай зохион байгуулагдлаа. ЭМСайдын 2017 оны 40 дугаар тушаалаар “Сувилахуйн тусламж, үйлчилгээнд судалгааны тэргүүлэх чиглэл”-ийг тогтоосон бөгөөд судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 1 дүгээр шатанд ЭМСалбарын 28 байгууллагаас 36 илтгэл, судалгаа хамрагдан, 2-р шатны шалгаруулалтанд 11 ЭМБайгууллагын 17 илтгэл шалгарч, судлаач илтгэгч нар илтгэлээ танилцуулан хуралдаж дүнгээ гаргалаа.
Тэргүүн байранд Халдвартын тасгийн сувилагч Ц.Ариунсайхан тэргүүтэй судлаачдын “Сувилахуйн 5 шатлал SOAP-ын хэрэгжилт, өнөөгийн байдлыг судалсан нь” илтгэл, дэд байранд Амбулаторийн тасгийн ахлах Б.Сонинхүү, хавдрын сувилагч Г.Намжилдулам нарын “Төв аймгийн хүн амын дундах хорт хавдарын байдалд хийсэн судалгаа”, гутгаар байранд ХХЭМБайгууллагын Аржанчивлан рашаан сувиллын шаврын сувилагч Д.Гүнзмаагийн “Тулгуур эрхтний эмгэгийг шавар эмчилгээгээр эмчилсэн үр дүн” тус тус шалгарлаа. Уран илтгэгчээр Баянцогт СЭМТөвийн ахлах сувилагч Ц.Ариунаа шүүгчдийн саналаар шалгарлаа.
Шүүх бүрэлдэхүүн илтгэл бүрийн дараа асуулт тавьж, судлаачдаас хариултыг сонсон, санал шүүмж, арга зүйн зөвлөлгөөг өгснөөр судалгаа хийх талаар томоохон сургалт, арга зүйгээр хангасан онцлогтой хурал болсон. Шүүгчдээс жил бүр ОПБХурлын илтгэл судалгаа олширч байгааг сайшаан тэмдэглээд, цаашдаа судалгааг хийхдээ жилийн турш тасралтгүй судлан дүгнэлт, сайжруулалт хийн ажиллахыг сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зөвлөсөн бөгөөд 2 дугаар шатанд шалгарсан 17 илтгэлээр эмхэтгэл гаргахаар ажиллаж байна. Шалгарсан илтгэл, судлаачдын шагналыг ОУСӨдрийн баярын хурал, нэгдсэн арга хэмжээнд гардуулахаар боллоо.
|