АХЛАХ СУВИЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН “УДИРДЛАГА, МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төв аймгийн Эрүүл мэндийн газраас Глобаль Удирдагч Дээд Сургууль-Сувилахуйн амьдрал төвтэй хамтран ахлах сувилагч нарыг чадавхижуулах “Удирдлага манлайлал” онол дадлага хосолсон 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж нийт 28 эрүүл мэндийн байгууллагын 41 ахлах сувилагч хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
Эхний өдрийн сургалтыг Т.Сүранхай, А.Уянга багш нар “Жинхэнэ манлайлал”, “Сувилахуйн судлаачдын онол”, “Ахлах сувилагчийн асуудлыг тодруулах, шийдвэр гаргалт”, “Харилцааны урлаг” сэдвүүдээр онол, харилцан ярилцах байдлаар зохион байгуулсан бол 2 дахь өдөр Нямгэрэл, Соёл-Эрдэнэ, Цогзолмаа багш нар “Сувилахуйн үйл ажиллагаа”, “Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг Горданы аргаар үнэлэх”, “Эрүүл мэндийн үнэлгээ”, “Эмчилгээ сувилгааны явц дахь сувилагчийн харилцаа, эргэцүүлэн сэтгэхүйг сувилахуйн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь” сэдвүүдээр, 3 дахь өдөр Улаанбаатар хотод туршлага судлах, сургалтын орчноо өөрчлөх, тус сургуулийн Ерөнхийлөгч Отгонбатын лекцийг биечлэн сонсох зорилгоор Глобаль Удирдагч Дээд Сургууль дээр өрнүүлэн, “Өөрийгөө хөгжүүлэх чадвар”, “Жинхэнэ манлайлал”, “Илтгэх ур чадвар”, “Судалгааны арга зүй”, “Ахлах сувилагч- сувилагч нарынхаа ажлыг өдөр тутам болон сар, улирлаар хэрхэн дүгнэх тухай” зэрэг сургалтыг ярилцлага-сургалт, жижиг бүлгээр зохион байгуулж нэгдсэн нэг дүгнэлт ойлголтонд хүрлээ.
Сургалтын чанар, үр дүнгийн талаар сэтгэл ханамжийн судалгааг авч, дүгнэлт хийхэд сургалтыг маш чанартай, шинэлэг болсон талаар ахлах сувилагч нар сэтгэл ханамжтай, багш нарын ур чадварыг онц, сайн үнэлсэн-95%-тай байлаа.
|