+976 - 70273346,    70273705
Дэлгэрхаан, Бүрэн, Өндөрширээт сумдын Эрүүл мэндийн төвд Хяналт-Шинжилгээ үнэлгээгээр ажиллалаа.

 

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018.04.06-ны өдрийн а/19 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2018.04.11-04.13-ны өдрүүдэд 4 хүний бүрэлдэхүүнтэй баг  Дэлгэрхаан, Бүрэн, Өндөрширээт сумдын Эрүүл мэндийн төвд хяналт шинжилгээ, үнэлгээ өгч ажиллалаа. Тус үнэлгээг өгөхдөө тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, санхүү, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал зэрэг 4 чиглэлийн 48 үзүүлэлтээр шалгаж дүгнэсэн. Мөн хяналт шалгалтын явцад засаж сайжруулах боломжтой ажлыг тухай бүрт нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хийлгэн, сайжруулах шаардлагатай ажил үйлчилгээг зөвлөн туслаж байснаараа өмнөх хяналт шинжилгээ үнэлгээнээс илүү давуу талтай байгааг сумдын эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Сум бүр өөр өөрийн онцлогоос шалтгаалан давуу тал, сул талтай байсан бөгөөд бусад сумын эрүүл мэндийн төвүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг онцлон баримтжуулж туршлага болгохоор зөвлөмжүүдэд тусган ажиллаж байна.

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-17 16:12:40