ҮЕ ТЭНГИЙН ЗӨВЛӨН ЧИГЛҮҮЛЭГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хүмүүн цогцолбор дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл, Эрүүл мэндийн газар, ХГБЗХГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран 4 сарын 27-29ны өдрүүдэд Зуунмод сумын дунд сургуулийн 18 сурагчдад “Бид нэг үе тэнгийнхэн” сэдэвт өсвөр үеийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Гэр бүл сэтгэл зүйн боловсролын Сэтгэлийн учиг институтын сургагч багш нар удирдан явуулсан ба сургалтаас өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа, өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ зөв илэрхийлэх, бусдыг ойлгож мэдрэх чадвар олгох зэрэг сэдвийн дагуу оролцогч хүүхдүүд үе тэнгийнхээ хүүхдүүдэд зөвлөн чиглүүлэх чадварыг эзэмшлээ. |