+976 - 70273346,    70273705
"ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2 ДАХ ШАТ, "ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ" АЙМГИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ АРГАЛАНТ СУМАНД БОЛЛОО.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат, “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” аймгийн хөтөлбөрийн нээлтийг 4 сарын 27нд Аргалант суманд хийлээ.

ЭМГ-ын НЭМХ-ээс “Элэг бүтэн Монгол”, “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” аймгийн хөтөлбөрийн танилцуулга, өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл хийлээ. Хүний биеийн найрлага хэмжигч ТАНИТА аппаратаар 47 хүн үзэж, зөвөлгөө өглөө.

Нээлтийн арга хэмжээнд нийт 125 хүн оролцож, 140 хүн элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдснаас шинээр С вирустэй хүн 2, В вирустэй хүн 6, тэмбүүтэй 4 өвчтнийг илрүүлж, хяналтанд авсан байна. Мөн чихрийн шижин, артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 23 хүн хамрагдсан. 130 иргэнд гарын авлага, тараах материал тараалаа.

НИЙТЭЛСЭН: 2018-05-01 19:07:01