+976 - 70273346,    70273705
"ЭХ БАРИГЧИД ТУСЛАМЖИЙН ЧАНАРААРАА БУСДЫГ ДАГУУЛНА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

             Төв аймагт эх барихын алба үүсч хөгжсөний 70 жилийн ой, Олон улсын эх баригчдын өдрийн хүрээнд “Эх баригчид тусламжийн чанараараа бусдыг дагуулна” сэдэвт сургалт 5 сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтанд ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор, дэд профессор Ж.Энхцэцэг, ЭМГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн дарга, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар, сум, өрхийн ЭМТөвүүдийн эх баригч эмч нар нийт  50 хүн оролцлоо.

Дадлага сургалтыг “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сэдвээр зохион байгуулан, оролцогчдын оролцоог нэмэгдүүллээ.

Сургалтын төгсгөлд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТөвүүдийн эх баригч нарын дунд ажил мэргэжлийн тэмцээн зохион байгуулан эхний 3 байр шалгарууллаа.

ОУ-ын эх баригчдын өдрийн хүрээнд орон нутагт ажиллаж буй эх баригч нарын ажлын үр дүнг үнэлэн хүндэтгэл үзүүлж, шагнал урамшуулал гардууллаа.

Үүнд:

  • Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Сэргэлэн сумын ЭМТөвийн эх баригч А.Пүрэвбат, АНЭ-ийн эх баригч Б.Гэрэлмаа
  • “Хүндэт жуух бичиг”-ээр  Цээл сумын ЭМТөвийн эх баригч Б.Амгалан, Лүн сумын ЭМТөвийн эх баригч З.Батхүү нар тус тус шагнууллаа.
  • Оны “Шилдгийн шилдэг эх баригч”-аар Баянцогт сумын ЭМТөвийн эх баригч З.Юмсүрэн
  • “Шилдэг эх баригч”-аар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Б.Гүндэгмаа, Цээл, Лүн сумдын ЭМТөвийн эх баригч Б.Амгалан, З.Батхүү нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Үр дүн: - “Эмэгтэйчүүд, хүүхдийн ЭМД” аймгийн хөтөлбөрийг танилцуулан, сурталчилж, орон нутагт хэрэгжилтийг хангаж ажиллах талаар ойлголт, чиглэл өглөө.

  • Жирэмсэн болон төрсөн эх, нярайд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чиглэлээр эх баригч нарын мэдлэг, хандлага дээшиллээ.
  • Эх баригч нарын сэтгэл ханамж дээшилж, ажлын идэвхи үр дүн сайжирна.
  • Эх, нярайн өвчлөл, эндэгдэл буурна гэж үзэж байна.
НИЙТЭЛСЭН: 2018-05-08 16:40:08