+976 - 70273346,    70273705
ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ НЬ “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус арга хэмжээнд аймгаас 4 төлөөлөл оролцсон бөгөөд Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын Сувилахуйн хамт олон нь үйл ажиллагаа, ажил үйлсээрээ улсын хэмжээнд “ДЭД” байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

 

Салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг Эрүүл мэндийн газрын сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг танилцууллаа.

Монголын Сувилагчдын нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилагч чамдаа баярлалаа” хандивын тоглолтыг улсын хэмжээнд хавдартай 10 сувилагчид зориулан зохион байгуулж, эдгээр сувилагчдад батламж гардууллаа.  Тус арга хэмжээнд АНЭ-ийн хагалгааны сувилагч Цэцгээд 550000 төгрөгний хандивын батламж гардуулж, ЭМСайд Сарангэрэл 1 сая төгрөг, ЭХЭМҮЭТөвийн захирал 100,000 төгрөг өгөхөөр амлалаа.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 07:06:23