+976 - 70273346,    70273705
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН “БАЯРЫН ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын нийт сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн “Баярын хурал” 2018.05.12-ны өдөр Монгол туургатан театрт зохион байгуулагдаж, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын Эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа 200 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдлаа.

    

Баярын хурлыг морин хуурын эгшигээр эхлүүлэн, эмч, дуучин Б.Хангал сувилагч нартаа баяр хүргэн ая дууны мэндийг хүргэлээ.

Улсын Нэгдсэн арга хэмжээ болон барын хуралд Сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хийсэн арга хэмжээний тайланг тавьлаа.

 

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын Сувилахуйн хамт олон 2017 оны ажил үйлс болон Олон улсын сувилагчдын өдрийг угтан зохион байгуулсан арга хэмжээгээр улсад “Дэд байр”-нд шалгарч Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл улсын Нэгдсэн арга хэмжээн дээр гардуулсан.

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Эрүүл мэндийн газраас урилга, мэндчилгээ, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл гардууллаа. Мөн баярын хурлын үеэр Аймгийн Засаг дарга хүндэтгэн оролцож, удирдлагууд Засгийн газрын болон аймаг орон нутгийн шагналыг гардууллаа.

 

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Сувилагч хөтөлбөр”-ийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд АШУҮИСургуулийн Сувилахуйн сургуульд суралцаж байгаа 10 оюутантай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, сургалтын жилийн төлбөрийн 40 хувийг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэн “Батламж” гардуулсан.

Уг баярын хуралд ХЦСургуулийн сурагчид Илэрхийлэлт өргөн, шинэ сувилагч нараараа “Сувилагчийн тангараг өргөх  ёслол”-ыг зохион байгууллаа.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 07:52:17