НЭМА-г чадавхижуулах сургалт зохион байгууллаа
9 сарын 17-19 өдрүүдэд АНЭ, өрх, сумын ЭМТөвийн НЭМА-уудыг чадавхижуулах сургалтыг Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй зөв харьцах, тэднийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах сургагч багш нарыг бэлтгэх, чадавхижуулах болон эрүүл мэндийн салбарт ажиллах Сайн дурын идэвхтэнг зохион байгуулах, урамшуулах, идэвхжүүлж хамтран ажиллах арга зүйд суралцах нь зэрэг сэдвээр зохион байгууллаа. Сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран зохион байгуулсан ба сургалтад нийт 20 НЭМА хамрагдлаа. Сургалтын үр дүнд НЭМА-ууд өөрсдийн орон нутагтаа өсвөр үеийн сургагч багш, СДИ-ийг хэрхэн бэлтгэж, идэвхжүүлж ажиллах талаар тодорхой мэдлэгтэй боллоо.
|