“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЙЛЭЭ
Аймгийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулах шийдвэр гарсан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Зуунмод суманд Эрүүл хүүхэд аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Үйл ажиллагаанд аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, ЭМГ, ГБХЗХГ, БТСГ, БСУГ-ын дарга төлөөлөл, Зуунмод сумын засаг дарга, Зуунмод сумын 6 багийн засаг дарга, төлөөлөл, иргэд, сурагчид нийт 154 хүн хамрагдсан. Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Эрүүл хүүхэд” аяны үйл ажиллагааны талаарх мэдээлэл, аймгийн Цагдаагийн газраас хүүхдийн осол гэмтэл, хүчирхийллийн талаар тус тус мэдээлэл өгөв. Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Эрүүл хүүхэд” аяны үйл ажиллагааны талаарх мэдээлэл, аймгийн Цагдаагийн газраас хүүхдийн осол гэмтэл, хүчирхийллийн талаар тус тус мэдээлэл өгөв.
|