Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурал боллоо
Батсүмбэр, Жаргалант, Баянчандмань, Баян, Зуунмод сумдад бүртгэгдсэн хүүхдийн эндэгдлийг хэлэлцэн, дүгнэлт гаргаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөн ЭМС-ын 2014 оны “Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх тухай” 333, 2016 оны “Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах арга хэмжээний тухай” А/204, ЭМГазрын даргын 2017 оны “Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх тухай” а/66 тоот тушаалуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор холбогдох хууль эрх зүйг танилцуулан эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч нар, Батсүмбэр, Жаргалант, Баянчандмань, Баян, “Баруун-Зуунмод” ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
|