+976 - 70273346,    70273705
“Ахмад настны эрүүл мэндийг дэмжих нь”
       НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.  Монгол улсын засгийн газрын тогтоол  “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөрт хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тусгагдсан байдаг. Иймд энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, настны нийгмийн оролцоог сайжруулах, насжилтийн талаарх эерэг ойлголт, хандлагыг олон нийтэд сурталчилах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих нь” сэдэвт сарын аян зохион байгуулж ажиллалаа. 
1. Энэхүү аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, аймгийн ахмадын хороо, АНЭ, ӨЭМТ,  “РТА” ХХК эмийн сан, “Отгон ундармал” ХХК эмийн сан, “Түвшинсайхан энэрэл” ХХК эмийн сан, “Эрхэст ариун од” ХХК эмийн сантай хамтран дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Үүнд: Аймгийн Солонгосын хөрөнгө оруулалттай халамжийн байгууллага болох “Сэлэвишн арми”-д цуглардаг нийт 81 ахмадууд болон аймгийн ахмадын амралтанд амарч буй 20 ахмадуудад  АНЭ, ӨЭМТ-н ахмад настны эмчийн үзлэг хийж, В.С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулан, витаминжуулж, эрүүл зөв хооллолтын талаар зөвлөмж өгсөн. 

Үзлэг оношилгоонд хамрагдсан ахмадуудад аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад настны эмчийн үзлэгт хамрагдаж нийт ахмадуудын настны эрүүл мэндийн үнэлгээ болон эрүүл мэндийн бүлгээр ангилав.

  • Нийт үзлэг 65 /эр 23, эм -42/
  • Настаны бие даах чадварын үнэлгээ /КАТЗ/
  • хэвийн 60
  • алдагдсан 4
  • бүрэн хараат 1.

Настаны багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын үнэлгээ  /ЛАВТОН/

                                - Хэвийн 57

                                - Алдагдсан 5

                                -  Бүрэн хараат 3

  • Явганаас унах эрсдэлийн үнэлгээ /МОРС/ - Унах эрсдэлгүй 50

                                                 - бага зэргийн эрсдэлтэй 13

                                     -  өндөр эрсдэлтэй 3

  • Настаны хоол тэжээлийн дутагдалыг илрүүлэх хураангуй үнэлгээ
  • Хэвийн 43
  • Хоол тэжээлийн дуталд хүрэх эрсдэлтэй 21
  • Хоол тэжээлийн дутагдалтай 1
  • Эрүүл мэндийн бүлгээр
  • 1-р бүлэг 0, 2-р бүлэг 10, 3-р бүлэг 51, 4-р бүлэг-4, 5-р бүлэгийн 0 ахмад байна.
  • Хепатит С вирус оношлогдсон – 5
  • Хепатит В вирус оношлогдсон - 2

Үзлэгт хамрагдсан нийт ахмадуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгч, цаашид онош тодруулах шаардлагатай үйлчлүүлэгчдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөв.

          Түүнчлэн 98 ахмадад биеийн найрлага хэмжих “Танита” аппаратаар үзлэг хийсэн. Үзлэгийн дүнгээр нийт ахмадын  66,6% нь ус багатай,  77% нь уураг их,  96,2% нь холестерин их,  70,3% нь жингийн илүүдэлтэй 7  хүн жингийн дутагдалтай гарсан байна Эрүүл мэндийн ерөнхий үнэлгээгээр тооцож үзвэл ”А” үнэлгээтэй 1хүн  ”В” үнэлгээтэй - 12 , ”С”,”D” үнэлгээтэй - 73, ”F” үнэлгээтэй - 3 ахмад байна. Цаашид тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, зөв зохистой хооллож, уураг усныхаа хэвийн хэмжээг тэнцвэржүүлж, биеийн жингээ бууруулах талаар зөвлөгөө өгч, ‘‘Ахмад настны хоол, шим тэжээл’’/20ш/, “Унд ахуйн усны шаардлага”/30ш/, “Хуванцар савны хэрэглээ”/20ш/, “Хачигт халдвар”-20ш, “Эмийн зохистой хэрэглээ” /20ш/ “Антибиотекын зохистой хэрэглээ”, “Сальмонеллёз”, “Цусан суулга”, “Хоолны хордлого”25ш нийт 135 ширхэг гарын авлага тарааж “Хөдөлгөөний ач тус’’, “Хоолны хордлого” сэдэвт сургалтыг хийж нийт  101 хүнд вакус,  витамин тарааж витаминжуулалтын аян өрнүүллээ.

    Эрүүл мэндийн газраас гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

          Манай байгууллагын гавьяаныхаа амралтанд гарсан нийт 35 ахмад байдаг бөгөөд бид 2018.10.01-ний өдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монголчууд эрт үеэс ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг  нь сонсож ирсэн сайхан уламжлалтай.

        Ахмадуудын хийж бүтээсэн, хуримтлуулсан асар их мэдлэг, туршлагыг нь өвлөн авч залуу үеийнхэн бид үргэлжлүүлэх үүрэгтэйн чацуу ЭМГ-т Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан  Я.Цэцгээ, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ч.Пүрэвсүрэн, Халдварт өвчин тандалт сэргийлэлтийн албаны дарга С.Нансалмаа нарын ажлын сайн туршлагаас суралцаж, цаашдын ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж ажиллах таатай боломж олдлоо. Баярын  арга хэмжээнд Монгол туургатан театраас урлагийн тоглолт үзүүлж, ахмадуудаа хүндэтгэлийн зоогонд урилаа.

           Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх урт удаан наслаж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Буянт буурлууд та бүхний ажлын их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээ хүүхэд залууст өвлүүлэхэд анхаарч, манлайлан ажиллахыг уриалж байна.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-08 01:44:59