+976 - 70273346,    70273705
“ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН-УЛААНБААТАРЫН ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

           Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэг санаачлагатай зохион байгуулсан Нарийн мэргэжлийн эмч нарын багийн үзлэг, оношилгоо, зөвлөлгөөг Эрүүл мэндийн газраас хамтран 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Аймгийн Биеийн тамир спортын ордонд 1 өдөр зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

           Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Мөнгөнгүүр эмнэлэг, Гарьдманлай эмнэлэг, Шүд эрүү нүүрний төвийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч  нараас бүрдсэн 28 хүний бүрэлдэхүүнтэй багийг ахлан ирж, аймгийн иргэдэд зүрх судас, дотор, нүд, шүд,  эрэгтэйчүүд, дотор эрхтний болон үений дүрс оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг хамгийн эрэлт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг  үзүүлсэн бөгөөд иргэдэд эрүүл мэндийн зөвлөлгөө өгч хамтран ажиллалаа.

Нийт 749 хүнд үзлэг, оношлогоо, зөвлөлгөө өгсөн байна. Үүнд:

  1. Нүдний үзлэг оношилгоо-108
  2. Шүдний үзлэг, эмчилгээ-39
  3. Шүдний эрүүл ахуйн зөвлөлгөө-76
  4. Дотрын эмчийн үзлэг-44
  5. Мэдрэлийн эмчийн үзлэг-150
  6. Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, ЭХО, зөвлөлгөө-17
  7. Зүрхний цахилгаан бичлэг, үзлэг-124
  8. Дотор эрхтний Дүрс оношилгоо-149
  9. Үений дүрс оношилгоо-42 иргэдэд тус тус үзүүлсэн байна.

          Тус арга хэмжээг зохион байгуулахад Аймгийн Эрүүл мэндийн газрын 8 мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн 13 сувилагч, тусгай мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн 5 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд  идэвхи санаачлагатай оролцож хамтран ажилласан бөгөөд бэлтгэл ажилд тусалсан ЭМГ, БТСГ, АНЭ, ӨЭМТөвийнхөө  бүх ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсье.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-10 05:23:32