ЗӨӨВРИЙН ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТ ХҮЛЭЭН АВЛАА
Сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгуудад Эрүүл мэндийн яамны дэргэдэх Глобал санийн дэмжлэгтэйгээр Америкийн нэгдсэн улсын "MinXray" компаны 240 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулан өглөө. Ингэснээр манай аймгийн сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан, сэргийлэлтэд шинэ ахиц дэвшил гарч, нийгмийн эрсдэлт бүлгийн хүн амд тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх боломжтой боллоо. Мөн рентген аппарат хүлээн авсан аймгуудын мэргэжилтгүүдэд онол, практикийн сургалтад хамрууллаа.
|