ОРОН НУТГИЙН СУВИЛАХУЙН ШАТАЛСАН БАКАЛАВРЫН АНГИЙГ НЭЭЛЭЭ
Эрүүл мэндийн газар “Сувилагч хөтөлбөр”-ийн хүрээнд Глобал Удирдагч Дээд Сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран сувилагч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, боловсролыг нь ахиулах зорилгоор аймаг, орон нутагтаа “Сувилахуйн шаталсан бакалавр”-ын ангийг 2018 оны 10 сараас нээн хичээллүүлж, Нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвийн дипломын боловсролтой 15 сувилагч, боловсролын зэргээ ахиулахаар суралцаж байгаа бөгөөд сувилахуйн мэргэжлийн чиглэлээр 63 төрлийн мэдлэг сурч, 174 ур чадвар эзэмшин, 62 хандлага төлөвшиж төгсөх юм. ГУДС нь үүсэн байгуулагдаад 11 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бүрэлдэхүүн сургуульд бизнес, хүмүүнлэг, инженер, анагаах, сувилахуйн гэсэн таван сургуулиас бүрдэн, 800 гаруй оюутан суралцаж байна. Сувилахуйн сургууль нь сувилахуйн мэргэжлээр бакалаврын 4 жил, шаталсан бакалаврын 1 жилээр суралцагсадыг элсүүлэн суралцуулж байна. Сувилагч мэргэжлийн хомсдолыг багасгах, орон нутгийн хэрэгцээнд үндэслэн сувилахуйн дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байна. Сувилахуйн сургууль нь 15 багшийн бүрэлдэхүүнтэй. Багшийн боловсролын байдлаар сувилахуйн болон боловсролын докторант 2, магистрын боловсролтой 13, Сувилагч мэргэжлийн “Тэргүүлэх “ зэрэгтэй 11, ахлах зэрэгтэй 2, төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэшсэн сувилагч 13, клиникийн профессор сувилагч багш 1, их дээд сургуульд багшлах сурган заах арга зүйн сургалтанд 86,6% хамрагдсан.
Глобал Удирдагч Дээд Сургуулийн Сувилахуйн сургууль нь Завхан, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудын ЗДТГ-ын дэмжлэг, ЭМГ-ын оролцоотойгоор шаталсан бакалаврын ангийн элсэлтийг зохион байгуулж 82 сувилагчид бакалаврын боловсрол эзэмшүүлэн төгсгөсөн. Сувилах эрхийн зөвшөөрлийн шалгалтанд 100% -ийн амжилт үзүүлсэн. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд Дундговь аймгийн ЗДТГ-ын 50% тэтгэлэгтэйгээр үндсэн ангид 26, шаталсан бакалаврын ангид 15, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын 100%-ийн тэтгэлэгтэйгээр үндсэн ангид 6, шаталсан бакалаврын ангид 25, эрүүл мэндийн удирдлагын магистрын ангид 20 мэргэжилтэнг суралцуулан, тэтгэлэгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
|