+976 - 70273346,    70273705
ДЭЛХИЙН ГАР УГААХ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН “ ЦЭВЭР ГАР-ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР” АЯНЫ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

            Төв аймгийн хэмжээнд 9 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн нийт халдварт өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 10,000 хүн амд 16,2 промилиор буурсан үзүүлэлттэй, Томуу томуу төст өвчний тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад  277 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

 “Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ” сэдэвт 1 сарын аян зохион байгууллаа.

           Уг аяны гол зорилго нь гар угаах орчин нөхцлийг сайжруулах, гэр бүлийн гишүүн бүр гараа тогтмол зөв угааж хэвшүүлэх замаар халдварт өвчлөлийг бууруулах нь шинжлэх ухааны үндэслэлтэй, маш сайн үр нөлөөтэй, өртөг зардал багатай арга гэдгийг сурталчлах явдал юм.

         Аяны хүрээнд албан байгууллага, ЕБС, цэцэрлэг гэсэн чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, Зуунмод сумын 3 сургууль, 6 цэцэрлэг, албан байгууллагууд, 26 сумын ЕБС, цэцэрлэг, албан байгууллага иргэд хамрагдсан бөгөөд гар угаах дараалал, ач холбогдлын талаар мэдлэг, дадал эзэмшин, гар угаах орчин нөхцлийг бүрдүүлж халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдлын талаарх хүүхэд, эцэг эх, иргэдийн хандлага өөрчлөгдсөн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Аяныг Дэлхийн зөн Монгол Төв ОНХ, Эрүүл  мэндийн газар хамтран 11,3 сая төгрөгөөр санхүүжүүлж, Зуунмод, Жаргалант, Батсүмбэр, Сүмбэр, Баянчандмань, Борнуур сумын 8 сургууль, 6 цэцэрлэгт ус шүүгч, 600 ширхэг гарын алчуур саван, аянд идэвхтэй оролцсон байгууллага хамт олныг мөнгөн шагналаар тус тус урамшуулсан.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд:

1.    СӨБ-ын хүүхдүүдэд гараа зөв угаах аргачлалыг хэвшүүлэх

          Хүмүүн, Бүжинхэн, Дэгдээхий, Ирээдүй, Бумбардай цэцэрлэгийн хүүхдүүдэд гараа хэрхэн зөв угаах талаар сургалтыг зохион явуулж хүүхэд тус бүрийн гарыг угаалгаж зааж өгч 2-5 насны 225 хүүхдээс гэдэсний савханцар илрүүлэх арчдас шинжилгээг аван хариу мэдээлэл хийсэн. Цэцэрлэгүүдийн дунд болзолт уралдаан зарлаж шалгаруулав. Хүүхдийг гараа зөв угаах дадал эзэмшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг хандлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж нийт 1500 гаруй хүүхэд, 750 гаруй эцэг, эх асран хамгаалагчдыг хамруулан МСС-ны материал тараасан. Цэцэрлэг бүр хүүхдэд ойлгомжтой байдлаар мэдээллийн самбар, зурагт хуудсаар тогтмол сурталчилгаа хийж,  сонирхол татахуйц тоглоомын аргаар сургалт зохион байгуулсан нь илүү үр дүнтэй байлаа.

2. ЕБС-ийн сурагчдад гараа зөв угааж хэвшүүлэх

Бага ангийн дунд “Цэвэр гар- Эрүүл амьдралын жор”  болзолт уралдаан зарлаж, 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд сурагчид гар зөв угаах дарааллыг эзэмшин, угааж хэвшсэн түүнчлэн гар угаах ач холбогдлын талаар эрүүл мэнд, монгол хэл, зураг, технологийн хичээлтэй уялдуулан зохион бичлэг, гар зураг, гарын авлага хийж мэдлэг боловсролоо нэмэгдүүлсэн. Анги бүр гар угаах орчин нөхцлийг бүрдүүлэн, ариун цэврийн булан, мэдээллийн самбар ажиллуулж, эцэг эхчүүдэд гарын авлага тараасан байна. 

  • ЕБСургуулийн дунд ангийн сурагчдын дунд гар угаах арга, дарааллаар флашмоб бүжгийн тэмцээн зохион явуулсан. Тэмцээнд 4, 5-р сургууль, ХЦДС-ийн нийт 12 ангийн 306 хүүхэд оролцож гар угаах дарааллыг бүжгийн хэлбэрт оруулан хүүхэд залууст сурталчлав. Уралдаан тэмцээнээр дамжуулан хүүхэд бүр гар угаах дарааллыг бүрэн эзэмшсэн
  • Ахлах ангийн дунд “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД- ТАНЫ ГАРТ ” сэдэвт бүтээлч ажлын уралдаан зохион байгуулсан. Сурагчид гар угаах ач холбогдлыг сурталчилсан шторк хийж, нийт 10 байгууллагын 340 ажилтан, бага дунд ангийн 461 сурагчид, цэцэрлэгийн 130 хүүхдэд гар угаах сургалт зохион байгуулж мэдлэг мэдээлэл олгохоос гадна өөрсдийн мэдлэг боловсролоо нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт болсон.

3. Албан байгууллага ААН-ийн гар угаах орчин бүрдүүлэх, гараа зөв тогтмол угааж хэвшихийг уриалах

Зуунмод сумын 11 байгууллагад ажилчдын гар угаах орчин нөхцлийг сайжруулах уриалга хүргүүлж, мөн байгууллагаар явж зарим ажилчдын гар болон гар ихээр хүрэлцдэг орчноос гэдэсний бүлгийн савханцар нян илрүүлэх арчдасын шинжилгээ авч, хариуг хүргүүлсэн. Мөн ЕБС-ийн 28 сурагчдыг сайн дурын сургагч багшаар бэлтгэж, 10 албан байгууллагын 340 ажилтанд гар угаах сургалт зохион байгуулж, 400 ширхэг гарын авлага материалыг тараасан.

Ажилчдыг гар угаах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн төдийгүй лабораторийн шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар нян нэг ч илрээгүй байгууллагаар Нийтийн номын сан тодорч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

4. Гараа зөв тогтмол угааж хэвших ач холбогдлыг мэдээллэж сурталчлах, сургалт зохион байгуулах

 

Эрүүл мэндийн газраас 512 ширхэг гар угаах дараалал, номын нугалбар зэрэг гарын авлага, боршурыг тарааж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан 5 төрлийн зурагт хуудсыг байгууллагын page хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн. TBS, Төв телевизд 4 төрлийн шторк хүргүүлж олон нийтэд түгээсэн.

5. ЕБС, цэцэрлэгийн тогооч нарт гараа зөв угаах аргачлалыг хэвшүүлэх

Хүмүүн, Бүжинхэн, Дэгдээхий, Ирээдүй, Бумбардай цэцэрлэгийн7 тогооч нарт гар угаах дараалал, зөв дадалд хэвшүүлэх талаар сургалтыг зохион байгуулсан.

6.Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх

“Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД- ТАНЫ ГАРТ” аяны хаалтын үйл ажиллагаа, өдөрлөгийг 10 дугаар сарын 17-ний өдөр Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд тэмдэглэн өнгөрүүлж, өдөрлөгт аймгийн ЗДТГ, ЭМГ-ын удирдлагууд холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн сурагч, албан байгууллагын ажилчид нийт 200 гаруй хүн оролцлоо.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-22 05:05:24