+976 - 70273346,    70273705
ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭ

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдээгээр аймгийн хэмжээнд нийт 94461 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11861, жирэмсэн эмэгтэй 960, 65-аас дээш насны 4741, архаг, суурь өвчтэй 2123, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2951 байна. Эрүүл мэндийн салбарт нийт 851 ажиллагсад байна. Үүнээс их эмч 152, сувилагч 258, эх баригч 33, бусад 409 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 90%-тай, дунджаар 1-2 сарын нөөцтэй, эмнэлгийн халаалтууд төвлөрсөн системд холбогдсон. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл хангалтгүй байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 174 иргэн байгаагаас тав хүртэлх насны 24, жирэмсэн эмэгтэй 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 7, 65-аас дээш насны 12, архаг суурь өвчтэй 15 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн иргэн одоогоор байхгүй. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 39 автомашин ажиллаж байна. Түргэн тусламжийн автомашины шатахууны 1-2 сарын нөөцтэй байна. Эрүүл мэндийн салбарын харъяа нийт 45 барилга, байгууламж байгаагаас эрсдэл, эмзэг байдлын үнэлгээгээр шинэ барилга  2, шинэвтэр 7, дунд 30, муудсан 2, маш муудсан барилга 4 байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-16 20:26:36