+976 - 70273346,    70273705
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ “ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Монгол Улсын  Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын хүн амын насжилтийн асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Настан үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг ЭМГазрын сургалтын танхимд 2017 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг АУ-ны магистр, настны эмч, ГҮТөвийн Чанар, хяналт үнэлгээний  албаны дарга Т.Дулмаа, АУ-ны магистр, настны эмч, ГҮТөвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг, АУ-ны магистрант, судлаач эмч, ГҮТөвийн Эрдэм шинжилгээ судалгааны албаны судалгаа хариуцсан мэргэжилтэн Ш.Эрхэмбаяр нар  аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын эрүүл мэндийн төвийн 80 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд настанд зонхилон тохиолдох эмгэгүүдийн үеийн сэргээн засах эмчилгээний талаар мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх онол, дадлага хосолсон сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.

Мөн Зуунмод  сумын 50 ахмадад эрүүл насжилтын талаар мэдлэг олгох “Эрүүл насжилт-Эрүүл аж төрөх ухаан” сэдэвт сургалтыг зохион байгуулж, тэдний сонирхсон асуултанд хариулан, жавхаат хэмнэл, айзамт хэмнэл  дасгал хөдөлгөөн заан, өрхийн эрүүл мэндийн төвийн насжилтийн стратегийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөн,  арга зүйгээр хангалаа.

Түүнчлэн хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд  Монос, Новартис зэрэг эмийн компаниуд шинэ эм, эмнэлгийн хэрэгслүүдийн мэдээллийг өгч, мэдлэгийг эргэн шалгаж, урамшууллаа.

НИЙТЭЛСЭН: 2017-04-10 13:04:44