+976 - 70273346,    70273705
“СУВИЛАХУЙН ТҮҮХ ХӨТЛӨХ АРГА ЗҮЙД СУРАЛЦАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

ЭМСайдын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/51 тоот тушаал, ЭМГазрын даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний “Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/34 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор  2017 оны “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор зохион байгуулагдах Бүтээлч аяны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сувилагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар,  хүртээмжийг сайжруулах, сувилгааны түүх хөтлөлтийг чанаржуулах зорилгоор ЭМЯ, МСНийгэмлэгтэй хамтран “Сувилахуйн түүх хөтлөх арга зүйд суралцах нь” сэдэвт онол дадлага хосолсон, 2 өдрийн 2 багц цагийн сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд ЭМГазрын сургалтын танхимд зохион байгуулж, нэгдсэн эмнэлэг, өрх, сум,  хувийн хэвшлийн байгууллагын 115 сувилагч хамрагдан мэдлэг ур чадвараа дээшлүүлэв.

Тус сургалтыг МСН-ийн тэргүүн, УХТЭ-СА дарга, Сувилахуйн ухааны магистр, Клиникийн профессор, Сувилахуйн зөвлөх Д.Нямсүрэн, МСН-ийн УЗ-ийн гишүүн, ХСҮТ-СА дарга, Сувилахуйн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй Д.Дуламсүрэн нар уригдан ирж, Сувилахуйн онолч нарын тухай, Сувилахуйн түүх хөтлөх эрх зүйн баримт бичгүүд, Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалыг хэрэгжүүлэх ур чадвар, сувилагчийн анхаарах асуудлууд, SOAP- Сувилахуйн тэмдэглэлийг хөтлөхийн ач холбогдол, Маржори Горданы үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг үйл ажиллагааны 11 хэв шинжээр үнэлэх нь Сувилахуйн тусламж үйлчилгээнд СОРЕ аргыг хэрэглэх нь  зэрэг сэдвүүдээр онолоор болон багаар дадлага сургалтыг зохион байгууллаа. 

Мөн Дэлхийд сувилахуйн тусламж, үйлчилгээгээрээ тэргүүлдэг Солонгосын СОН  эмнэлгийн “Сэтгэлд шингэсэн үйлчилгээ” тэргүүн туршлагын талаар баримтжуулсан мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн байгууллагуудад АШУҮИСургуулийн харъяа Сувилагчийн сургуулиас аймгуудад хуваарилагдсан “Сувилахуйн боловсрол” 35 сэтгүүлийг түгээж баталгаажуулсан.

Сургалтын өмнө болон дараа сургалтын талаар санал асуулгын хуудсаар үнэлэхэд мэдлэгийн түвшин 28 %-иар нэмэгдсэн үр дүнтэй байлаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-04-10 14:38:43