ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭ
2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт тав хүртэлх насны хүүхэд 11063, жирэмсэн эмэгтэй 981, 65-аас дээш насны 4876, архаг, суурь өвчтэй 2123, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2974 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 849 ажиллагсад байгаагаас их эмч 151, сувилагч 258, эх баригч 33, бусад 409 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 90%-тай, дунджаар 1-2 сарын нөөцтэй, эмнэлгийн халаалтууд төвлөрсөн системд холбогдсон. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1-2 сарын нөөцтэй байна.
Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 408 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 70, жирэмсэн эмэгтэй 4, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 5, 65-аас дээш насны иргэн 117, архаг суурь өвчтэй 9 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн иргэн 3 байгаагаас 5 хүртэлх насны хүүхэд 1 байна.
|