+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МЭДЭЭ

2018 оны 11 дугаар сарын 14-ны өдрийн мэдээгээр  нийт 587 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 288,  эмэгтэй 299. Нийт үйлчлүүлэгчдийн  99 нь түргэн тусламж дуудсан, 448 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   12 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 151 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 314 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 110 хүнд тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулж, тусламж үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  491 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 30, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 8, нас барсан байхгүй. Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 58 байгаагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 8, гуравдугаар төв эмнэлэгт 18, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 11, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 17, аймгийн Нэгдсэн эмнэлэгт  2, бусад эмнэлэгт 2 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо нэмэгдэж байгаа нь иргэдэд бага насны хүүхдийн осол гэмтэл ялангуяа түлэгдэл, зам тээврийн ослоос сэргийлэх, өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж байхыг сануулж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-16 10:07:00