+976 - 70273346,    70273705
ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТ ЫН ҮЕЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЛАА

              Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах арга хэмжээний тухай” А/610 дугаар захирамж гарч,  Шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар төлөвлөн ажилласан. Аймгийн Засаг даргын орлогч даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

             Монгол улсын Их хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлог хөтөлбөр”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/323 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/632 дугаар захирамж, Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” А/68 дугаар тушаал, Зуунмод сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/230 дугаар захирамжуудыг мөрдлөг болгон ажилласан.

             Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” а/64 тоот тушаал, Эрүүл мэндийн газрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүл мэндийн албаны удирдлагын штабын бүрэлдэхүүн, ажиллах журам, ажил үүргийн хуваарь батлах тухай” а/63 тоот тушаал, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “ Гамшгийн аюулын тухай зарлан дохио дамжуулах журам, бүрэлдэхүүн, дуудах хуваарь батлах тухай” а/62 тоот тушаал, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн “Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах жижүүрийн хуваарь батлах тухай” а63 тоот тушаал, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн “Хамтарсан баг байгуулах тухай” а/64 тоот тушаал, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэрвэгдэгсдэд сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэх зөвлөх багийг томилох тухай” а/65 тоот тушаалууд тус тус гарч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан.

ЭМГ-ын даргын 2017 оны а/96 тоот “Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилох тухай” батлагдсан тушаалаар хээрийн эмнэлэгт томилогдсон 99 бие бүрэлдэхүүн, Штабын удирдлагын байрт 14 бие бүрэлдэхүүн амжилттай ажиллалаа.

          Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад “Дүүрэн хангалттай” буюу “А” үнэлэгдсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба сайн ажилласан тул “Хүндэт өргөмжлөл”-өөр,  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний албаны дарга С.Мөнхтуяа, Мэргэжлийн ангийн дарга С.Оюунцэцэг нар 1 сарын цалингаар,  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний албаны  Штабын дарга Б.Энхтуяа ОБЕГ-ын 3 зэргийн медалиар, Мэргэжлийн ангийн дэд дарга Д.Нансалмаа аймгийн Иргэдийн хурлын Хүндэт өргөмжлөлөөр, Мэргэжлийн ангийн инженер Б.Мөнх-Эрдэнэ аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус  шагнагдсан амжилттай ажиллалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

           Хээрийн нөхцөлд нэрвэгсдэд эмнэлгийн шаардлагатай бүхий л төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлзүйн лабораторийн шинжилгээ хийх, өвчний тархалтыг хязгаарлах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор хээрийн эмнэлгийг хээрийн хүн эмнэлэг, хээрийн халдвартын хүн эмнэлгээр зохион байгуулан ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2018-11-27 04:42:49