+976 - 70273346,    70273705
ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭ
2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд нийт 94338 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11079, жирэмсэн эмэгтэй 938, 65-аас дээш насны 5026, архаг, суурь өвчтэй 2253, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2868 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  нийт 853 ажиллагсад байгаагаас их эмч 150, сувилагч 258, эх баригч 33, бусад 412 ажилтан ажиллаж байна. 
Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 90%-тай, дунджаар 1-2 сарын нөөцтэй, эмнэлгийн халаалтууд төвлөрсөн системд холбогдсон. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1-2 сарын нөөцтэй байна.
Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 776 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 220, жирэмсэн эмэгтэй 3, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 22, 65-аас дээш насны иргэн 118, архаг суурь өвчтэй 10 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн байхгүй.
НИЙТЭЛСЭН: 2018-11-28 11:25:31