ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МЭДЭЭ
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээгээр нийт 515 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 230, эмэгтэй 285 байна. Нийт үйлчлүүлэгчдийн 69 нь түргэн тусламж дуудсан, 446 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулж, тусламж үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан 466, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 19, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 6, нас барсан хүн байхгүй. Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн 24 хүн байгаагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 4, гуравдугаар төв эмнэлэгт 3, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 3, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 7, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5, бусад эмнэлэгт 2 хүнийг тус тус шилжүүлж эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан байна.
|