Төрийн албаны тухай хуулийг (шинэчилсэн найруулга) албан хаагчиддаа сургалт хийлээ
1. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2018 оны 11 сарын 06-ны өдөр Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэлийг урьж сургалт зохион байгууллаа. Уг сургалтад эрүүл мэндийн газрын 30 албан хаагч хамрагдсан.
Сургалтаар төрийн албаны тухай хуулийн үндсэн ойлголт, онцлог, шинэлэг зохицуулалт, нэмэгдсэн зарчим, уламжлагдсан зохицуулалт гэм мэт мэдээллийг хүргэсэн. Албан хаагчдад үүрэг, хариуцлагын талаарх шинэлэг мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаж танилцуулсан. Сургалтын төгсгөлд албан хаагчдын сонирхсон асуултад хариулж зөвлөгөө мэдээлэл өгсөн. 2. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ гарын авлагыг төрийн захиргааны албан хаагчдад авч өгч уншиж судлуулсан. 3. Албан хаагчдын Төрийн албаны тухай хуулийн шинэлсэн найруулгын мэдлэгийг шалгах үүднээс Эрүүл мэндийн газрын төрийн захиргааны албан хаагчдаас урьдчилсан байдлаар сорилын шалгалт авч дүгнэсэн. Сорилын төгсгөлд сорил дээр гаргасан нийтлэг алдааг тайлбарлан, холбогдох зүйл заалтыг нь хэлж албан хаагчдадаа нэгдсэн ойлголт өгч мэдлэгийг нь бататгасан. Тус газрын албан хаагчид хэлтэс, төвийн хамт олноороо бүлэг болон хуулийн шинэчилсэн найруулгыг уншин судлаж байна.
|