+976 - 70273346,    70273705
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТСАН “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ОРОЛЦОО, ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЭРХ МЭДЭЛЖҮҮЛЭХ” 1 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ

   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан 1 сарын аяны хүрээнд Эрүүл мэндийн газраас 8 хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн, батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах,  шүд цоорлын эсрэг түрхлэг түрхэх, эцэг эх, асран халамжлагчдад амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, дадал олгох, эерэг аргаар хүүхдээ хүмүүжүүлэх хандлагыг өөрчлөх зорилгоор салбар дундын хамтын ажиллагааг ханган, Дэлхийн Зөн МОУБ Төв ОНХөтөлбөр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Зуунмод Сумын Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Баруун зуунмод ӨЭМТөв, “Урандент шүдний эмнэлэг”-тэй зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхэд зориулсан  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлье” сэдэвт 1 өдрийн арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг  боловсруулан, 1,857,000 төгрөгийн төсвийг батлуулан хэрэгжүүлэн ажиллалаа.

1.    Шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт нийт 44 хүүхдийг хамруулан, шүдний цоорол өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй түрхлэгийг Дэлхийн зөн ОУБайгууллагын 570,000 төгрөгийн санхүүжилтээр түрхэж өгөн шүд цоорлоос сэргийлж ажилласан.

2.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд “Эерэг хүмүүжлийн аргыг хэрэглэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, 44 хүүхэд, 23 эцэг эхийг хамрууллаа.

3.    Мөн “Шүд цоорох өвчнөөс сэргийлэх, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих тухай” сургалтыг “Урандент шүдний эмнэлэг”-ийн нарийн мэргэжлийн эмчээр мэдээллийг өгч, иргэдийн асуусан асуултад хариулсан.

4.    “Шүдээ хэрхэн зөв угаах вэ”  үзүүлэх сургалтыг шүдний нарийн мэргэжлийн туршлагатай сувилагчаар хийлгэж бодитоор харуулсан нь шүд буруу угаадаг дадлыг өөрчлөх үр дүнтэй сургалт болсон.

5.    Хэвтрийн болон хүнд хөгжлийн бэрхшээлтэй 7 хүүхдийг гэрээр нь очиж шүдний үзлэг хийн, шүд цоорох өвчнөөс сэргийлэх түрхлэгийг түрхэж өгөн, тараг, эхлэл бейкерийн пицца, шампуна, шүдний оо, аминдэм болон гарын авлагыг тараасан.

 

6.    Дэлхийн зөн МОУБ Төв ОНХөтөлбөрөөс хүүхэд эцэг эхчүүдэд 456,000 төгрөгийн өдрийн хоол, 57 хүүхдийн шүдэнд шүд цоорлоос сэргийлэх түрхлэгийг 570,000 төгрөгийг зарцуулан, Эрүүл мэндийн газар 57 хүүхэд, эцэг эхэд зөв аарцны ундаа, тараг, эхлэл бейкерийн пиццагаар өглөөний цай өгч, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 40 хүүхдэд шүдний оо, үсний шампунь, амин дэм, гарын авлага тараасан.

          Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдийг хамруулах зарыг тараах ажлыг Зуунмод сумын ЗДТГазар, Баруун-Зуунмод ӨЭМТөвийн 4 сувилагч,  Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх, шүд угаах аргачлалын үзүүлэх сургуулийг Нэгдсэн эмнэлгийн 3 сувилагч нар хариуцан багаараа хамтран ажилласанд хүүхдүүдийнхээ өмнөөс баярласан талархснаа илэрхийлж байна.

7.     Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн уг арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан мэдээлэл хийж, бичиг баримт,  амбулоторийн картнаас судалгаа мэдээллийн санд шаардлагатай хэсгийг канондан авч, хамтран ажилласан.    

Уг арга хэмжээнд нийт 67 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран халамжлагч, эцэг эх хамрагдан сэтгэл ханамжтай өндөрлөлөө. 

НИЙТЭЛСЭН: 2018-11-30 03:46:55