+976 - 70273346,    70273705
СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

          Аймгийн засаг даргын  тамгын газар, Эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг,  Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, хамтран  “Сүрьеэгүй ирээдүйн  төлөө хамтдаа” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 28,29-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтынд 26 сумын багийн засаг дарга, багийн эмч , сургууль цэцэрлэгийн эмч, эрүүл мэндийн газар , нэгсдэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн 200 хүнийг хамруулж,  МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү, МСЭМХ-ны гүйцэтгэх захирал Ц.Даваахүү, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Д.Отгонцэцэг, тархвар судлаач Д.Наранзул нар сүрьеэ өвчний талаарх ерөнхий ойлголт,  өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,сорьц тээвэрлэлт, сум багийн түвшинд анхаарах асуудал, сүрьеэгээс сэргийлэх, хянах ажил олгогчдын үүрэг оролцооний талаар мэдээлэл өгч сургалтад оролцогчдын мэдлэгийн бататгасан сургалт болсон.

НИЙТЭЛСЭН: 2018-12-12 01:46:19