+976 - 70273346,    70273705
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МЭДЭЭ
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдээгээр нийт 487 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 229, эмэгтэй 258 байна.Нийт үйлчлүүлэгчдийн 56 нь түргэн тусламж дуудсан, 431 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 11 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 135 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 243 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 98 хүнд тус тус үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулж, тусламж үйлчилгээ үзүүлэн буцааж гаргасан  379, ажиглалтын өрөөнөөс тасаг руу шилжүүлэн эмчилсэн 56, тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 10, нас барсан хүн байхгүй.
Дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 42 байгаагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 7, гуравдугаар төв эмнэлэгт 13, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10, гэмтэл согог судлалын  үндэсний төвд 3, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5, бусад эмнэлэгт 4 хүнийг тус тус шилжүүлж эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан байна. 
 
НИЙТЭЛСЭН: 2018-12-12 11:53:39