ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭСЭН МЭНД АМАРЖИХУЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЭМГ, МГБССН-тэй хамтран зохион байгуулж буй жирэмсэн эхчүүдэд зориулсан “Эсэн мэнд амаржихуй” сэдэвт сургалт ЭМГ-ын сургалтын танхимд 2018.11.29-ний өдөр зохион байгуулагдаж Зуунмод сумын 6 багийн жирэмсэн эхчүүд болон холбогдох эмч, мэргэжилтнүүд нийт 30 хүн хамрагдлаа. Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу Жирэмсний хяналтын ач холбогдол, анхаарах асуудлууд, Жирэмсний аюултай шинжүүд, НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, Бүсгүйчүүдийн дэвтэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн танилцуулга,Жирэмсэн үеийн сэтгэлзүй, төрсний дараахь сэтгэл гутрал зэрэг 6 сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Дадлага хичээлээр жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөнийг чийрэгжүүлэлтийн кабинетэд зааж, цаашид тогтмол дасгал хөдөлгөөнд явах талаар санал солилцлоо. Сургалтыг МГБССН болон ЭМГ-ын холбогдох эмч, мэргэжилтэн сургагч багш нар онол, дадлага, харилцан ярилцах хэлбэрээр явуулсан нь оролцогчдын оролцоог хангасан, үр дүнтэй боллоо. МГБССН-ээс оролцогчдод “Бүсгүйчүүдийн дэвтэр” тараан, дэлгэрэнгүй танилцуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн, идэвхжүүлсэн мэдээлэл боллоо. Мөн эхчүүдэд зориулсан Гэр бүлийн эрүүл мэндийн зөвлөмж, жирэмсэн эх болон хүүхдэд зориулсан эхийн сүүний ач холбогдол, ОНБТБ зэрэг 8 төрлийн 240 ширхэг гарын авлага, материал тараалаа. Оролцогчдоос сургалтын өмнөх болон дараахь сорил авч үр дүнг тооцоход заавал мэдвэл зохих мэдлэгийн түвшин 51,5-90,5% болж өссөн үр дүнтэй байна. Жирэмсэн эхчүүдийн сэтгэлд нийцсэн, хүсэн хүлээж байсан сургалт боллоо, цаашид энэхүү сургалтыг зохион байгуулж, илүү олон эхчүүдийг хамруулах нь зүйтэй гэж оролцогчид санал нэгтэй дүгнэлээ.
|