+976 - 70273346,    70273705
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ “ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ, НЯРАЙГ ҮНЭЛЭХ ГЭР ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

           ЭМГ, ЧДЭМН, ДЗОУБТОНХХ-эй хамтран зохион байгуулж буй эх баригч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээний аргачлал”сэдэвт сургалт ЭМГ-ын сургалтын танхимд 2018.12.07-ны өдөр зохион байгуулагдаж АНЭ, 26 сумын ЭМТ-ийн эх баригч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, Зуунмод сумын 6 багийн эмч нар болон холбогдох эмч, мэргэжилтнүүд нийт 65 хүн хамрагдлаа.

            Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу ЧДЭМТ-ийн “Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ аргачлал”-ын ерөнхий танилцуулга, Төв аймгийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал,  Гэр үнэлгээ аргачалалд сум, өрхийн ЭМТ-ийн эмч, сувилагч нарын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг 8 сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Дадлага хичээлээр Жирэмсэн эхийг гэр үнэлгээ аргачлалд хамруулах, үнэлэх аргыг гарын авлага номоор нэг бүрчлэн зааж, тухай бүр тайлбарлан, оролцогчдоор хийлгэж, санал солилцож байлаа.

Сургалтын гарын авлага номыг ДЗОУБТОНХХ хэвлүүлэн, оролцогч бүрт өгснөөр анхан шатны ЭМБ-ууд 100% хангагдлаа.

ЧДЭМН-ийн эмч, мэргэжилтэн сургагч багш нар онол, дадлага, өөрсдийн туршлагыг харилцан ярилцах хэлбэрээр явуулсан нь оролцогчдын оролцоог хангасан, үр дүнтэй боллоо.

Сургалтын ач холбогдол, үр дүн:

Энэхүү сургалт нь оролцогчдын сэтгэлд нийцсэн, орон нутагтаа хэрэгжүүлж, үр дүнд хүрч болохуйц сайн туршлага байна гэж санал нэгтэй дүгнэлээ.

Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах чиглэлээр 2019 онд тусгай төлөвлөгөө боловсруулан энэхүү сайн туршлагыг үе шаттай хэрэгжүүлэхээр ЭМГ-ын удирдлагууд шийдвэрлэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-12-17 06:06:39