Өвөлжилтийн мэдээ
2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 95750 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11058, жирэмсэн эмэгтэй 897, 65-аас дээш насны 4984, архаг суурь өвчтэй 2253, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2910 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 858 ажиллагсад байгаагаас их эмч 150, сувилагч 257, эх баригч 33, бусад 412 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 78%-тай, дунджаар 1 сарын нөөцтэй байна. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 233 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 78, жирэмсэн эмэгтэй 10, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 11, 65-аас дээш насны иргэн 28, архаг суурь өвчтэй 22 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 13 байгаагаас 5 хүртэлх насны 1 хүүхэд байна.
|