Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар өрх, сумын эмч нарт цахим сургалт зохион байгууллаа.
Төв аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотой аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран өрх, сумын эмч нарт “Томуу, томуу төст өвчний эмчилгээний зарим асуудал” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. |