+976 - 70273346,    70273705
Өвөлжилтийн мэдээ

              2019 оны 02 дугаарр сарын 11-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 96400 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11175, жирэмсэн эмэгтэй 943, 65-аас дээш насны 4881, архаг суурь өвчтэй 6546, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2812 байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  нийт 861 ажиллагсад байгаагаас их эмч 151, сувилагч 257, эх баригч 34, бусад 415 ажилтан ажиллаж байна. 

              Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 70%-тай, дунджаар 7-30 хоногийн нөөцтэй байна.

Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна.

            Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 330 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 41, жирэмсэн эмэгтэй 8, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9, 65-аас дээш насны иргэн 17, архаг суурь өвчтэй 18 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 10 байгаагаас 5 хүртэлх насны 2 хүүхэд байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-12 03:25:42