“ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА” СУРГАЛТ ЯВАГДЛАА
Төв аймгийн Засаг даргын 2017 оны А/475 дугаар захирамжаар “Сувилагч хөтөлбөр” 2017-2020 онд хэрэгжихээр батлагдсан бөгөөд 4 зорилт 19 хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Сувилагч хөтөлбөрийн зорилтуудыг хангах хүрээнд Эрүүл мэндийн газраас сувилагч нарынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах, боловсролыг ахиулах, суралцах нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Глобал Удирдагч Дээд Сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран 2018-2019 оны хичээлийн жилд “Сувилахуйн шаталсан бакалаврын анги”-ийг аймаг, орон нутагтаа анх удаагаа нээн хичээллүүлж эхэлсэн билээ. 2019 оныг Эрүүл мэндийн салбараас “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага чухал үүрэгтэй. Энэ ч үүднээс Эрүүл мэндийн газар, ЭМГазрын дэргэдэх ЭМЁЗСалбар хорооноос Глобал Удирдагч Дээд сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран “Инээмсэглэл-Эерэг хандлага” сургалт, хэлэлцүүлгийг 2019 оны зохион байгууллаа. Тус сургалтад:
тус тус багтаасан томоохон сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ЭМГазрын мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн сувилагч нар, Сувилахуйн бакалаврын ангийн оюутнууд нийт 68 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдан, эерэг харилцаа, хандлагыг хэрхэн хэвшүүлэх, үйлчлүүлэгчидтэй харилцах урлагт инээмсэглэл, урам сэргээх чин сэтгэлээсээ хандсан үгс, биеийн хэлэмж нь сэтгэл ханамжийг үүсгэдэг гэдгийг мэдрүүлсэн, уйлуулсан, инээлгэсэн, ухааруулсан маш үр дүнтэй арга хэмжээ боллоо.
|