Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Инээмсэглэл эерэг хандлага” уриан дор 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудаас бүрдсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 2018 онд хийж бүтээсэн ажлаа тайлагнан удирдлага, төлөвлөлт, санхүү, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, зооноз-халдварт өвчний чиглэлээр 2019 онд баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.
Мөнгөнморьт сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Батчимэг сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны сайн туршлагаа бусадтайгаа хуваалцлаа.
Зөвлөгөөний үеэр 2018 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн тэргүүний сумын Эрүүл мэндийн төвүүдэд шагнал гардууллаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтээрээ Борнуур сумын ЭМТ-ийн хамт олон, Засгийн газрын тогтоолоор батлагдсан 10 төрлийн үндэсний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн хамгийн өндөр гүйцэтгэлтэй дүгнэгдсэн Лүн сумын ЭМТ-ийн хамт олон, 3 багцын 13 төрлийн илрүүлэг үзлэгийг амжилттай сайн зохион байгуулж хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажилласан Бүрэн сумын ЭМТ-ийн хамт олон шилдгүүдээр шалгарч шагнагдлаа.