“ГЭМТЭЛ СОГОГИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төв аймгийн Эрүүл мэндийн газраас Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтран Нэгдсэн эмнэлэг, сумдын эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Гэмтэл, согогийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь” 1 өдрийн 1 багц цагийн сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ЭМГазрын сургалтын танхимд онол, дадлага хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 60 жилийнхээ ойг угтсан ажлын хүрээнд тус эмнэлэгт бүртгэгдсэн гадаад алдааны сангийн мэдээллүүдэд тулгуурлан 1, 2 дугаар шатлалын эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд гэмтлийн анхны болон лавшруулсан тусламжийг чанартай үзүүлэх чадавхийг дээшлүүлэх, “Нотолгоонд суурилсан сувилахуй” сэдэвт сургалтыг 21 аймаг 9 дүүрэгт хүргэх зорилготой бөгөөд манай Төв аймаг 15 дахь аймаг юм. Сургалтыг ГССҮТөвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч С.Баатаржав, ГССҮТ-ийн Сувилахуйн албаны арга зүйч, сувилахуйн магистрант, ахлах зэрэгтэй Ц.Цэнд, ГССҮТ-ийн ХАЯТТасгийн ахлах сувилагч, сувилахуйн бакалавр, зөвлөх зэрэгтэй Р.Туяа, ХГСТ-ийн ахлах сувилагч, сувилахуйн бакалавр, тэргүүлэх зэрэгтэй А.Алтантуяа, ЭЭТ-ийн ахлах сувилагч сувилахуйн бакалавр, тэргүүлэх зэрэгтэй М.Цэрэнпүрэв, ГССҮТөвийн Гэмтлийн резидент их эмч Цэрэндорж, Алтаншагай нар хүрэлцэн ирж хамтран ажиллалаа.
Уг онол дадлага хосолсон сургалтад анхан шатны эрүүл мэндийн төв Баян, Архуст, Баяндэлгэр, Бүрэн, Баянцогт, Жаргалант, Цээл, Угтаал сумд болон хоёрдогч шатлал Нэгдсэн эмнэлгийн 44 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдан, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд практикт тохиолддог сувилахуйн тусламжийн алдаанаас хэрхэн сэргийлэх, дадал хандлагаа яаж эерэгээр өөрчлөх талаар биетээр үзүүлэн, гэмтлийн анхан шатны болон лавшруулсан тусламжийг цогцоор нь багаар хэрхэн үзүүлэх зэрэг маш сонирхолтой, өгөөжтэй сургалт боллоо. Мөн сувилахуйн тусламж, үйлчилгээндээ бүтээлчээр санаачлан нэвтрүүлэх туршлага, сайн санаануудыг олж авлаа.
|