+976 - 70273346,    70273705
НАРНЫ АЛХАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

        Аймгийн ИТХТэргүүлэгчдийн тогтоолоор 2012 оноос аймгийн хэмжээнд долоо хоног бүрийн Лхагва гарагийг "Нийгмийн эрүүл мэндийн өдөр" болгон зарлаж, Засаг даргын 2017 оны 04 сарын А/217 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд "Нарны алхалт"ын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Үйл ажиллагааны хүрээнд 2017 онд Зуунмод сумын хэмжээнд 5515 иргэн, 26 сумын хэмжээнд 4250 нийт 9700 гаруй иргэд, албан хаагчдыг хамруулсан.

2018 оны 04 сарын 26-аас 10 сар сарыг дуустал Зуунмод хотын хэмжээнд төрийн болон төрийн бус 65 байгууллагын 4789 иргэд, 26 сумын  6060 иргэд нийт аймгийн хэмжээнд 10849 иргэдийг Нарны алхалтын үйл ажиллагаанд хамрууллаа. Мөн 2018 оны 11 сараас заалны хэлбэрт шилжүүлэн Зуунмод сумын 6 багийн ахмадуудад бүжгийн спортыг сурталчилж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ажлыг эрчимжүүлэн “Бүжгийн сар”-уудыг эхлүүлснээр 2018 онд сумын хэмжээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон иргэдийн тоо өмнөх оноос өсч, аймгийн хэмжээнд хамрагдсан иргэдийн тоо 1099-өөр буюу 11,2 хувиар өссөн дүнтэй байна.

2018 онд үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 3 байгууллага, 5 сум, 1 байгууллагын даргыг  ирц, зохион байгуулсан тоо, хамруулсан хүний тоо, тайлан ирүүлсэн байдлаар зэргээр дүгнэн 4 сая төгрөгийн өртөг бүхий биеийн тамирын хэрэгслээр шагнаж урамшуулсан.

Нарны алхалтын үйл ажиллагааны цар хүрээ өсч, сумдын хэмжээнд зохион байгуулсан болон оролцсон иргэдийн тоог 7 хоног бүрийн  баасан гарагт ирүүлдэг болж, зохион байгуулалт сайжирсан.

2019 онд бид бүхэн уг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилго тавьж, зөвхөн алхалт бус спортын бусад төрлүүд буюу 7 төрлийг нэмж, түүгээр хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэн, сум, орон нутгийн иргэдийг түлхүү хамруулахаар зорьж байна. Мөн НЭМ-ийн өдөр-ийн үйл ажиллагааг стадион буюу соёл амралын хүрээлэнд зохион байгуулж, өглөө 06:00 цагаас 20:00 цаг хүртэл иргэдийг спортоор хичээллэх бололцоог бий болгож байна.

Арга хэмжээний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн өдрийн нээлтийн үйл ажиллагаа аймгийн хэмжээнд  амжилттай зохион байгуулагдаж үйл ажиллагааг нээж аймгийн засаг дарга     Ж.Батжаргал  үг хэлж  6 багийн ахмадууд хийн дасгалын үзүүлбэр сонирхуулж,   Зуунмодын сумын хэмжээнд  26 байгууллага 6 багийн  нийт 543 ажилтан  албан  хаагч  ард  иргэд  хамрагдаж 1,5 км алхаж алхалтын дараах сунгалтын дасгал тайвшруулах өглөөний  дасгал хамтдаа  хийлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-24 07:42:56