+976 - 70273346,    70273705
ТЕЛЕПАТОЛОГИЙН МИКРОСКОПООР ӨДӨРТ 60-80 ШИНЖИЛГЭЭ УНШИХ БОЛОМЖТОЙ

 Эмгэг судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах  цахим хурал боллоо.

Хурлын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очоод үзүүлэхэд яагаад оношийн зөрөө гардаг вэ? Энэ л асуудлыг шийдэхэд өнөөдрийн цахим хурлын ач холбогдол оршино.

 Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил болсон эмгэг судлалыг хөгжүүлэх нь чухал.

Тийм ч учраас Эмгэг судлалын үндэсний төвд өнгөрсөн 11 дүгээр сард хамгийн сүүлийн үеийн, өдөртөө 60-80 шинжилгээ унших хүчин чадал бүхий телепатологийн микроскоп авч өгсөн.

Энэ нь нэг удаа 4 слайд зэрэг уншиж, интернетээр хүссэн газартайгаа холбогдон саналаа солилцож, эцсийн оношийг тавих боломжийг бүрдүүлсэн том алхам болсон гэв.

Уг хуралд 21 аймгийн эмч, эмнэлгийн дарга нар, нийслэл болон ЭМЯамны харъяа эмнэлгийн удирдлагууд, эмч нар оролцлоо.

 

НИЙТЭЛСЭН: 2017-04-12 10:33:01