“СУВИЛАХУЙН АЛДАРТАН -2019” ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2001 оноос 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилахуйн алдартан” хүндэтгэлийн арга хэмжээг 10 дахь удаагаа зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарт 25-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа, залуу үеэ халамжлан хүмүүжүүлэгч, сувилахуйн тусламж, үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд чанартай хүргэж яваа, бүтээсэн ажил үйлс нь олны талархлыг хүлээсэн сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ шалгаруулан, алдаршуулж, хүндэтгэл илэрхийлдэг хүндэтгэлийн томоохон арга хэмжээ юм. Төв аймгийн Солонго цогцолборт “Сувилахуйн алдартан-2019”-д шалгарсан 10 сувилагч, тусгай мэргэжилтэнг Нэгдсэн эмнэлэг, СЭМТөв, ӨЭМТөв, Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагаас тодруулан, хүндэтгэн алдаршуулж, гэр бүл, хамт олны төлөөлөл хүрэлцэн ирж маш сайхан арга хэмжээ боллоо. 2019 оны сувилахуйн алдартнаар: 1. Өвөр-Жанчивлан Рашаан Сувиллын сувилагч Бямбаа 2. АНЭмнэлгийн Сүрьеэ тасгийн ахлах сувилагч Н.Нинжбадгар 3. АНЭмнэлгийн Халдвартын тасгийн сувилагч С.Цэцэгмаа 4. Цээл СЭМТөвийн сувилагч Л.Ууган 5. АНЭмнэлгийн 103-ын сувилагч Ж.Уранчимэг 6. АНЭмнэлгийн 103-ын сувилагч Ц.Цэцэгмаа 7. Баянцогт СЭМТөвийн эх баригч З.Юмсүрэн 8. Лүн СЭМТөвийн сувилагч П.Ариунжаргал 9. Баруун Зуунмод ӨЭМТөвийн сувилагч П.Батгэрэл Заамар СЭМТөвийн сувилагч Б.Оюунбилэг нар тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн аяга, цагаан хадаг, баглаа цэцэг гардан авлаа. 10 алдартандаа зургийг нь угаалган жаазлан өгсөн.
|