+976 - 70273346,    70273705
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ЭХ БАРИГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Олон Улсын эх баригчдын өдөр”-ийн хүрээнд 2019 оны 05 сарын 06-ны өдөр эх баригч нарт зориулсан “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эх баригч бидний оролцоо”  сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтанд ЭМГ-ын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар, сум, өрхийн ЭМТөвүүдийн эх баригч эмч нар нийт  40 хүн хамрагдлаа.

Сургалтыг нээж ЭМГ-ын дарга үг хэлж, “Олон улсын эх баригчдын өдөр”ийн баярын мэнд хүргэлээ. 

Сургалтыг ЭМГ-ын НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нар зохион байгуулан явуулж,  эх, нярайд үзүүлэх яаралтай тусламжийн онол, дадлагын хичээл заалаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу “Эх, нярайд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээнд эх баригч нарын үүрэг, оролцоо, тулгамдсан асуудлууд” сэдвээр аймгийн Засаг даргатай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал эх баригч нарыг хүлээн авч уулзан, олон улсын эх баригчдын баярын мэнд хүргэж, эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр аймгийн хэмжээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой чиглэлүүд өгч, эх баригч нарын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн эх, нярайн тусламж үйлчилгээ, хяналтыг сайжруулах чиглэлээр бүтээлч, санаачлагатай ажилласан  шилдэг эх баригч нарт аймгийн Засаг даргын шагнал, Оросын холбооны улсын Улаан-үд хотод аялах “Эрхийн бичиг” гардууллаа. Үүнд:

Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Г.Одгэрэл, Заамар сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Б.Наранцацрал, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Б.Одгэрэл нарыг шагналаа.

Оросын холбооны улсын Улаан-үдэ хотод аялах “Эрхийн бичиг”ээр Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч З.Юмсүрэн, Лүн сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч З.Батхүү, Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Г.Мөнхтуяа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Олон улсын эх баригчдын өдрийн хүрээнд Аймгийн Засаг дарга эх баригч нарыг хүлээн авч, санал бодлыг сонсон ярилцаж, шагнаж урамшуулсан нь  энэхүү сургалт арга хэмжээний онцлог ажил боллоо.Сургалтын хөтөлбөрийн дагуу Жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилт, ЭМС-ын 338 тоот тушаалын хэрэгжилт, анхаарах асуудлууд,  Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, Преэклампси ба эклампситэй жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээ зэрэг  12 сэдвээр илтгэл  мэдээлэл танилцуулагдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

Мөн сургалтын төгсгөлд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТөвүүдийн эх баригч нарын дунд Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний гардан үйлдлээр ур чадварын тэмцээн зохион байгуулан эхний 2 байр шалгарууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Ази фарм” эм ханган нийлүүлэх байгууллага хамтран ажиллаж, оролцогчдод 1 багц цаг олголоо.

Тусгай хөтөлбөрийн дагуу “Олон улсын эх баригчдын өдөр”-ийн хүрээнд Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулан, баярын мэнд хүргэж, эх баригч нарт шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

Эх баригчдын 2018 оны жилийн ажлын үр дүнг үнэлэн  оны шилдгүүдээ тодруулан, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Үүнд: Оны “Шилдгийн шилдэг эх баригч”-аар Баяндлгэр сумын ЭМТөвийн эх баригч Г.Мөнхтуяа, оны “Шилдэг эх баригч”-аар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Б.Гэрэлмаа, Архуст сумын ЭМТөвийн эх баригч Г.Энхцэцэг, Дэлгэрхаан сумын ЭМТөвийн эх баригч Б.Лхамсүрэн нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Сургалт, арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Үр дүн:

  • Жирэмсэн болон төрсөн эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ, Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн чиглэлээр эх баригч нарын мэдлэг, хандлага дээшиллээ.
  • ОУ-ын эх баригчдын өдрийн хүрээнд орон нутагт ажиллаж буй эх баригч нарыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын үр дүнг үнэлэн хүндэтгэл үзүүлж, шагнал урамшуулал гардууллаа.
  • Эх баригч нарын сэтгэл ханамж дээшилж, ажлын идэвхи үр дүн сайжирна.
  • Эх, нярайн өвчлөл, эндэгдэл буурна

НИЙТЭЛСЭН: 2019-05-08 00:41:51