“Анхны тусламж-амь нас аврана” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Аймгийн эрүүл мэндийн газар МУЗН ҮХБ-ын төв аймаг дахь салбартай хамтран “Анхны тусламж-амь нас аврана”сэдэвт сургалтыг Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багийн нутаг, Хөшигийн хөндийд “Бөхөг” 15МВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станцын үйл ажиллагаа явуулдаг “Тэнүүн гэрэл констракшн” ХХК-ны ажилчдад анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх ур чадвар олгох сургалт зохион байгуулах зорилготойгоор онол дадлага хосолсон сургалтыг Эрүүл мэндийн газрын Дадлагажуулах ур чадварын өрөөнд зохион байгууллаа. Сургалтын нээлтийг ЭМГ-н ЭТХ-н хэлтсийн дарга Б.Энхтуяа, МУЗН ҮХБ-ын төв аймаг дахь салбарын арга зүйч О.Алтанзул нар нээн тухайн ажлын байранд зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай сургалтыг авч байгаад талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Сургалтанд МУЗН-ийн үүсэл хөгжил, үндсэн 7 зарчим, үндсэн хөтөлбөрийн талаар танилцуулга болон Зүрх уушигний сэхээн амьдруулалт /CPR/ /дадлага ажил/, Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж, Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж /боолтын төрлүүд/ гэх мэт хичээлүүдийг тус байгууллагын ажилтнуудад заан чадавхижууллаа.
|